Доржсүрэнгийн Жаргалсайхан

(МОСХ-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА)


Доржсүрэнгийн Жаргалсайхан
  • МОСХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • И-мэйл:monssf@mongolnet.mn
  • Утас:+976-11-311947
  • Факс:+976-11-324050


Намтрын товчоо: Д.Жаргалсайхан 1965 оны 04 сарын 29нд Дархан хотод төрсөн. Эхнэр, 2 хүүхэдтэй.

Боловсрол: УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн. ОХУ-ын Томск хотноо Ph.D докторын зэрэг 1999 онд хамгаалсан.

Эрхэлсэн ажил: Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд мэргэжилтэн (1991-1994), ОХУ-ын Томск хотын УБИС-ийн аспирант (1995-1999), БТСҮТөв, БТСУХорооны дэд дарга (2000-2005), МОСХ-ны Ерөнхий НБДарга (2006-2011), ССАЖЯ-ны газрын дарга (2012-2013), МОСХ-ны Ерөнхий НБДарга (2013-одоог хүртэл),

Спортын сонгуульт ажил: МОСХ-ны Ерөнхийлөгч (1992-1996), МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга (1996-одоог хүртэл), МҮОХ-ны гишүүн (1994-одоог хүртэл), Монголын гандболын холбооны УЗ-ийн гишүүн (1993-1998), МГХ-ны Ерөнхийлөгч (1999-одоог хүртэл), Монголын модон бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч (2003-одоог хүртэл)

ОУОСХ-ны болон Тивийн ОСХ-ны сонгуульт ажил ба үйл ажиллагаанд оролцсон байдал: ОУОСХ-ны Хяналтын хорооны гишүүн (2007-одоог хүртэл), Ази тивийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн (2004- одоог хүртэл). Олон удаагийн өвөл, зуны Универсиад наадам, оюутны Азийн болон ДАШТэмцээнд Монголын болон ОУ-ын байгууллагын шугамаар ажиллаж байв. Монгол улсад болсон оюутны тив, дэлхийн АШТ-ний ЗБХорооны нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилласан.

Спортын цол, зэрэг, сонирхон хичээллэдэг спорт: Олон улсын хэмжээний мастер цолтой. Олон улсын шүүгч. Бокс, модон бөмбөг, хөлбөмбөг, теннис, усан сэлэлт, сагсан бөмбөг, цана, спорт аялал