Лхагвын
Эрдэнэпүрэв

(МОСХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН)


Лхагвын<br>Эрдэнэпүрэв
  • МУИС-ийн Биеийн тамирын багш
  • И-мэйл: erdenepurev@num.edu.mn
  • Утас:+976-88119051
  • Факс: +976-11-324050

Намтрын товчоо: Л.Эрдэнэпүрэв 1973 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн.

Боловсрол: УБИС-ийн БТДС-ийг багш-дасгалжуулагч мэргэжлээр 1995 онд төгссөн. МУБИС-ын харьяа БТДС дээр 2010 онд ''Багийн спортын амжилтанд сэтгэл зүйн бэлтгэл нөлөөлөх нь'' сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

Эрхэлсэн ажил: 1995 оноос МУИС-ийн Биеийн тамирын тэнхимд сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчаар одоог хүртэл ажиллаж байна.

Спортын сонгуульт ажил: МУИС-ийн сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийг 2009 оноос хойш дасгалжуулж байна. МУИС-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар 2001 оноос одоог хүртэл ажиллаж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд сагсан бөмбөгийн ОУХМ-5, сагсан бөмбөгийн спортын мастер -23, сагсан бөмбөгийн спортын дэд мастер -44 тамирчин бэлтгэн гаргасан.

Бэлтгэсэн баг тамирчид нь Насанд хүрэгчид, залуучуудын УАШТ, болон оюутны Универсиад, оюутны УАШТэмцээнээс нийт 18 алт, 16 мөнгө, 19 хүрэл медаль хүртсэн. МСБХ-ны дээд лигийн тэмцээнд дасгалжуулсан баг нь 2005, 2010 онд хүрэл медаль, 2006, 2009 онд мөнгөн медаль хүртсэн

МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн 2012 оноос одоог хүртэл.

Спортын цол, зэрэг, сонирхон хичээллэдэг спорт: Сагсан бөмбөг