Сайнбуян
Энхтуяа

(МОСХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН)


Сайнбуян<br>Энхтуяа
  • ШУТИС-ийн Биеийн тамирын багш
  • И-мэйл: [email protected]
  • Утас:+976-99-059286
  • Факс: :+976-11-324050


Намтрын товчоо: Сайнбуян овогтой Энхтуяа 1955 онд Улаанбаатар хотод төрсөн, нөхөр 4 хүүхэдтэй.

Боловсрол: УБДС-ийн Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр 1980 онд дүүргэсэн. ТИС-ийн Боловсрол судлалын төвд 1996 онд Сурганы ухааны магистрын зэрэг хамгаалсан. Бээжин хотын Спортын Их Сургуульд 2007 онд мэргэжил дээшлүүлж суралцсан. ШУТИС-ийн "Хүндэт профессор" цолтой, багшлах "Тусгай эрхийн өргөмжлөл"- тэй.

Эрхэлсэн ажил: ПДС-д Биеийн тамирын багш 1980-1990 онд , ТИС-д Биеийн тамирын багш 1990-1993 онд, ТИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч 1994-1995 онд, Спорт клубын дарга, ТИС-ийн Биеийн тамирын багш 1996-1998 онд, ТИС-ийн Спорт хариуцсан мэргэжилтэн 1998-2001 онд, ТИС-ийн Спорт сургалтын төвийн эрхлэгч 2001-2005онд, ШУТИС-ийн Оюутны Хөгжлийн төвийн эрхлэгч 2006-2009 онд, ШУТИС-ийн Эрүүл мэнд, Биеийн тамир сургатын төвийн эрхлэгч 2009-2010 онд, ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч 2010-2012 онд, 2013 оноос одоог хүртэл багшаар ажиллаж байна.

Спортын сонгуульт ажил: МҮОХ-ны гишүүнээр 1990-1998 онуудад, МОСХ-ны УЗөвлөлийн гишүүнээр 2012 оноос эхлэн ажиллаж байна.

ОУОСХ-ны үйл ажиллагаанд оролцсон байдал: Дэлхийн оюутны спортын 2011 оны зуны Универсиад наадамд багийн албаны хүнээр оролцсон.

Спортын цол, зэрэг, сонирхон хичээллэдэг спорт: Спортын мастер. Гимнастик, сагсан бөмбөг, спорт аялал.