Таних тэмдэг, туг
МОСХ-НЫ ТАНИХ ТЭМДЭГ
Монголын оюутны спортын холбооны таних тэмдэг нь цагаан дэвсгэр дээр улаан өнгөөр "У" үсгийг дүрслэн харуулж тэднийг холбосон хөх өнгөөр "М" үсгийг байрлуулсан. Эдгээр үсэгнүүдийн хэлхээ холбоос нь "М" Монголын "О" оюутны "С" спорт гэсэн үгнүүдийн эхний үсгийг илэрхийлсэн бэлэгдэлтэй байна. Таних тэмдэгийн доод хэсэгт ОУОСХ-ны таван 5 хошууг байрлуулна.
Таних тэмдэгийг тойруулан хөх өнгөөр Монголын оюутны спортын холбоо, "Mongolian Student Sports Federation" гэсэн бичлэг хийнэ. Эдгээр бичлэгийн хоёр талын нийлсэн дунд хэсэгт таван хошуу байрлуулна.
МОСХ-НЫ ТУГ
МОСХ-ны туг нь 200 см (өргөн) х 150 см (өндөр) хэмжээтэй,цагаан өнгийн эдээр хийгдсэн байх ба төв хэсэгт нь МОСХ-ны таних тэмдэгийг хүндэтгэн байрлуулж, Монголын оюутны спортын холбоо гэсэн бичээстэй байна.