MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home МОСХ Үйл ажиллагааны хөтөлбөр

Үйл ажиллагааны хөтөлбөр

И-мэйл Хэвлэх PDF

Монголын оюутны спортын холбооны 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Монголын оюутны спортын хөдөлгөөнийг зорилго чиглэлтэй, эрчимтэй хөгжүүлж, оюутны спортын   бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий МОСХ-ны үйл ажиллагааны хөтөлбөрийг доорхи байдлаар тодорхойлж байна.

НЭГ: Оюутны биеийн тамир, спортын  хөдөлгөөнийг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого

Биеийн тамир, спортын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг сурталчилахад анхаарч оюутны  болон өндөр амжилтын  спортын төрлүүдийг  дэлгэрүүлэн хөгжүүлэхэд анхаарна. 
  • Оюутны спортын тэмцээн, наадмуудыг зохион байгуулах, бүсийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, тэдгээр оролцогчдын тоог нэмэгдүүлэх,
  • Нийтийг хамарсан болон шинэ спортын  төрлүүдийг оюутны  дунд  дэлгэрүүлэн хөгжүүлэх арга хэмжээ авах,
  • Оюутны спортын сургалт, сурталчилгааны ажлыг зохиох, гарын авлага, зөвлөмж, ном, товхимол хэвлүүлэх, хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,
  • Их, дээд сургуулиуд болон коллежийн гишүүнчлэл нэгтгэн тогтоох, спорт клубуудыг байгуулан дэмжих, нэгдмэл зохион байгуулалттай ажиллана.
  • Оюутны биеийн тамирын хичээлийн болон хичээлээс гадуур ажлын агуулга, хөтөлбөрийг өөрчлөн шинэчилэх, боловсронгуй болгоход анхаарлаа чиглүүлнэ.
  • Оюутны спортын шигшээ багуудыг НЗДТГазрын дэргэд байгуулан хамтран ажиллах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх,
  • Оюутны ДАШТ, “Универсиад “ наадамд өндөр амжилт үзүүлэхэд мөнгөн урамшуулалыг олгох, оюутан тамирчдын оролцох болон бэлтгэл сургуулилтын зарим зардлыг  төрөөс хариуцах асуудлыг тавьж шийдвэрлэх .

ХОЁР: Гадаад харилцаа, хөрөнгө санхүү,эрдэм шинжилгээний ажлын талаар

  • Олон улсын болон бүс нутгийн оюутны биеийн тамир, спортын байгууллага, холбоодтой харилцаагаа хөгжүүлэх.
  • ОУОСХ болон АОСХ-ны шугамаар зохиогдож буй  тэмцээн, наадамд  баг тамирчид бэлтгэн бүрдүүлж  оролцоно.
  • Олон улсын болон  тивийн оюутны  тэмцээнийг эх орондоо тогтмол зохион байгуулах, 2010 оны боксын  оюутны ДАШТ –ийг амжилттай  явуулах,
  • Монгол улсад хөгжөөгүй шинэ төрлүүдийг  холбогдох олон улсын байгууллагуудтай хамтран оюутны дунд дэлгэрүүлэн хөгжүүлнэ.
  • Холбооны санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэлбэрийн ажлыг явуулах, санхүүгийн эх үүсвэрээ бэхжүүлэх зорилгоор томоохон         компани, байгууллагуудтай хамтран ажиллаж, хандив тусламж авахыг өргөжүүлнэ.
  • Оюутны улсын шигшээ тэмцээн зохион явуулахад их, дээд сургууль, коллежуудын спортын заал танхимыг тодорхой хувиараар ашиглуулах шийдвэр гаргуулах,
  • Оюутнуудын биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэн дэмжиж , холбогдох байгуулага, сургуультай хамтран ажиллах
  • Оюутнуудыг хөнгөлөлтэй үнээр заал, талбай ашиглуулах, дэмжих

ГУРАВ: Бусад зүйл

  • МОСХ-ны тусгай шагнал бий болгох, төрөөс оюутан тамирчдыг шагнаж, урамшуулахыг ажлыг өргөжүүлнэ.
  • Оюутны спортын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, гишүүн байгууллагаа дэмжих  ажлыг эрчимжүүлнэ.
  • Дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа сайжруулах