MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home МОСХ Холбооны дүрэм

Холбооны дүрэм

И-мэйл Хэвлэх PDF
МОСХ-ны 2004 оны 11-р сарын 9-ны дөрөвдүгээр чуулганаар батлав хэлэлцэв.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл
  1. Монголын Оюутны Спортын Холбоо /цаашид МОСХ гэх/нь тус орны их дээд сургууль, коллежийн оюутан, залуучуудын дунд биеийн  тамир, спортыг эрчимтэй хөгжүүлэх үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ)-ны үйл ажиллагаанд монголын оюутны идэвхитэй оролцоог хангах зорилтуудын үүднээс 1989 оны 6-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо анх үүсгэн байгууллагдсан.
  2. МОСХ нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж, өөрийн дүрмийн хүрээнд төр, олон нийт, аж ахуйн газар, мэргэжлийн боловсролын байгууллагууд иргэдтэй хамтран ажиллана.
  3. МОСХ нь Дэлхийн оюутны спортын “Унверсиад” наадам, Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монгол орныг төлөөлөх эрхийг олон улсын оюутны спортын холбооны гишүүн байгууллагын хувьд  дангаараа эдэлнэ.
  4. МОСХ-ны төв нь нийслэл Улаанбаатарт байрлана.
Хоёр. МОСХ-ны зорилго, зорилтууд
  1. Оюутны спортыг бүхий л төвшинд хөгжүүлэх, оюутнуудын бие бялдрын боловсролыг дээшлүүлэхэд анхаарах.
  2. Мэргэжлийн боловсролын сургуулиудын оюутнуудын харилцаа холбоог ойртуулах үүднээс спортын олон төрлийн тэмцээн, уулзалтуудыг зохион байгуулах,
  3. Мэргэжлийн боловсролын сургуулиудын биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих, зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх
  4. Оюутны спортыг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж биелүүлэн ажиллах, оюутны биеийн тамир, спортын ажлыг өргөн сурталчлах,
  5. Олон улсын оюутны спортын харилцаагаа өргөжүүлэх.
Гурав. МОСХ-ны бүтэц зохион байгуулалт
  1. Монгол улсад оюутны спортын хөдөлгөөнийг удирдах дээд байгууллага нь дөрвөн жилд нэг удаа хуралдах Монголын оюутны спортын холбооны чуулган мөн.
  2. МОСХ-ны чуулганаар дор дурдсан асуудал хэлэлцэнэ. А. МОСХ-ны тайлан Б. Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах В. МОСХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж боловсронгуй болгох Г. Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх
  3. МОСХ-ны чуулган нь ОСХ-оор батлагдсан сургуулиудын клубууд оюутны спортын чиглэлтэй бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.
  4. МОСХ-ны ерөнхийлөгчид ОСХ-ны чуулганы төлөөлөгчид дотроосоо нэр дэвшүүлж, нууцаар санал хураан, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
  5. МОСХ-ны чуулганд ОСХ-ны ерөнхийлөгч нэр дэвшүүлэн хэлэлцүүлж ОСХ-ны зөвлөлийг 11 хүртэл, Хянан шалгах зөвлөлийг 3 хүний бүрэлдхүүнтэйгээр тус бүр дөрвөн  жилийн хугацаагаар сонгоно.
  6. МОСХ-ны зөвлөлийн гишүүд жилд 1-ээс доошгүй удаа хуралдана. Хуралдааны хооронд яаралтай асуудлуудыг байнгын зөвлөл шийдвэрлэнэ. Энэхүү байнгын зөвлөлд ерөнхийлөгч дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга орно. Байнгын зөвлөлийн шийдвэрийг ОСХ-ны зөвлөлийн дараагийн хуралдаанаар батламжилна.
  7. Хянан шалгах зөвлөл нь МОСХ-ны дүрмийн биелэлт, холбогдох шийдвэрүүд, ОСХ-ны санхүүгийн үйл ажиллагааг хянана.
  8. МОСХ-ны ерөнхийлөгч нь ОСХ-г удирдах асуудлыг хариуцана. Ерөнхийлөгч чуулган, зөвлөл байнгын зөвлөлийн хуралдааныг зарлан явуулна.
  9. МОСХ-ны дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх, огцруулах тухай саналаа холбооны чуулганд ерөнхийлөгч оруулна.
  10. МОСХ-ны ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн асуудлаар шийдвэр гаргана.
  11. МОСХ нь үйл ажиллагааныхаа тайлан тэнцлийг холбогдох төрийн бус байгууллагуудад зохих журмын дагуу гаргаж хүргүүлнэ.
Дөрөв.Гишүүд
  1. Сургууль хамт олноо төлөөлж буй доор дурдсан байгууллагууд МОСХ-ны гишүүнд элсэж болно. А. Тухайн сургууль, хамт олны оюутан тамирчдыг бүхэлд нь хамруулсан спортын холбоо клубууд Б. Оюутны спортын байгууллагыг төлөөлж буй сургууль хамт олны оюутны зөвлөл В. Хэрэв дээрх 2 байгууллагын аль аль нь ч байхгүй бол оюутны хэсгүүдийн зохион байгуулсан удирдан зохицуулах байгууллага
  2. Шинээр гишүүн элсүүлэх асуудлыг байнгын зөвлөл хэлэлцэж Ерөнхийлөгч шийднэ. Гишүүн байгуулага нь МОСХ-ны зорилгыг биелүүлэхийн тулд хамтран ажиллана.
  3. Гишүүн байгууллага нь МОСХ-ны дүрмийг зөвшөөрч өөрийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ОСХ-ны салбар олон нийтийн байгууллага юм.
  4. МОСХ-ны гишүүн байгууллагууд нь банкинд харилцах данстай байж болно. Тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Тав. Холбооны хөрөнгө
  1. МОСХ-ны хөрөнгө нь холбооны дэмжигч болон ивээн тэтгэгч байгууллага, хүмүүсээс өргөсөн хандив, гэрээсэлсэн зүйл, өөрийн хөрөнгө аж ахуй, үйлчилгээний орлогоос болон бусад зүйлээс бүрдэнэ.
  2. Зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө.
  3. Гишүүн байгууллагууд МОСХ-ны гишүүний татварыг жилд нэг л удаа төлнө. Татварын хэмжээг холбооны ерөнхийлөгч тогтооно.
  4. МОСХ-ны хөрөнгө санхүүг оюутны спортын үзэл санаа, спортыг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
Зургаа. Татан буулгах
  1. Чуулганы хуралдаанаар төлөөлөгчдийн дөрөвний гурав нь дэмжсэн тохиолдолд МОСХ-г татан буугдсанд тооцно.
  2. Татан буугдсан тохиолдолд МОСХ-ны өмч хөрөнгийг захиран зарцуулах асуудлыг чуулган шийднэ.
Долоо. Бэлэгдэл туг тэмдэг
  1. МОСХ-ны бэлэгдэл нь цагаан дэвсгэр дээр улаан өнгөөр “У” үсгийг дүрслэн харуулж тэднийг холбосон хөх өнгөөр “М” үсгийг байрлуулна. Энэ үсэгнүүдийн хэлхээ холбоос нь “М” Монголын “О” оюутны “С” спорт гэсэн үгнүүдийн эхний үсгийг илэрхийлсэн бэлэгдэлтэй байна.
  2. МОСХ-ны туг нь энэхүү бэлэгдлийг 1:2 хэмжээний цагаан даавуун дээр хүндэтгэн байрлуулж, Монголын оюутны спортын холбоо гэсэн бичээстэй байна.
  3. МОСХ нь албан бичгийн хэвлэмэл хуудас тэмдэг хэрэглэнэ. Банкинд харилцах данстай байна.