Улаанбаатар хотноо 2012 оны 4 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд Азийн Оюутны Аварга Шалгаруулах эмэгтэй волейболын хоёрдугаар тэмцээн зохиогдоно. Тус тэмцээнийг Монгол улсад зохион явуулахыг Азийн оюутны спортын холбооны
Тэмцээн олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу явагдах ба Азийн оюутны спортын холбоо, Азийн волейболын холбооноос томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын баг ирж удирдан явуулна. Одоогийн байдлаар Тайланд, Узбекстан, Непал, БНХАУ, Шри Ланка, Киргизстан, Казакстан, Монгол зэрэг 8 улсын баг тамирчид оролцох мэдүүлгээ ЗБХ-нд албан ёсоор ирүүлсэн ба цаашид Япон, Тайвань, Гонгконгийн багууд оролцох талаараа ярилцаж байгаа ажээ. Оролцох эцсийн мэдүүлгийг 2012 оны 03 сарын 09-ны өдрийг хүртэл ЗБХороо хүлээн авна.
Тэмцээний үеэр 10 орчим их дээд сургуулиудаас 70 гаруй сайн дурын оюутнууд ажиллах ба одоогоор МУБИС, МУИС, Хүмүүнлэгийн ИС-ийн оюутнууд ажиллах сонирхолоо илэрхийлж, анкетаа өгч бүртгүүлжээ. Монгол улсаас оролцох тамирчдыг 2012 оны 2 сарын 1-5-ны өдрүүдэд МУИС-ийн ЭЗСургуулийн зааланд болох оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр эцэслэн сонгон шалгаруулна.
Сүүлийн жилүүдэд Монголын оюутны эмэгтэй тамирчдын амжилт тивийн түвшинд хүрч хөгжсөн ба Тайланд улсын Бангкок хотноо 2009 онд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах волейболын анхдугаар тэмцээнд манай улсын баг тамирчид Тайланд, БНХАУ-ын дараа орж, хүрэл медаль хүртсэн юм. Мөн ОУХМастер Г.Цэцэгжаргал шилдэг тамирчнаар, П.Буянжаргал шилдэг хамгаалагчаар тус тус шалгарч өндөр амжилт үзүүлж байжээ. Монголын баг тамирчид энэхүү тэмцээнээс дахин медаль авах бүрэн боломжтой.
Манай орны оюутан тамирчид анх 1965 онд Унгар улсын Будапешт хотноо Дэлхийн оюутны зуны спортын Универсиад наадмаас эхлэн оролцож 1973 онд ЗХУ-ын Москва хот, 1977 онд Болгар улсын Софи, 2009 онд Серби улсын Белград хотноо тус тус оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байсан.





