Зуны Универсиад Гванжу 2015
- ДЭЛХИЙН ОЮУТНЫ С...
ДЭЛХИЙН ОЮУТНЫ С...
ДЭЛХИЙН ОЮУТНЫ СПОРТЫН ЗУНЫ 28 ДУГААР “УНИВЕРСИАД” ИХ НААДАМ “ГВАНЖУ – 2015”-Д ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИДЫН ТАЙЛАН
- Дэлхийн оюутны спортын 28 дугаар Универсиад их наадмын тухай
- Универсиад наадамд оролцсон Монголчуудын оролцоо, амжилт, спортын 12 төрлүүдийн дүн:
- Байт харваа
- Буудлага
- Гольф
- Жудо
- Сагсан бөмбөг
- Спортын гимнастик
- Таэквондо
- Теннис
- Туялзуур сэлэм
- Усанд сэлэлт
- Ширээний теннис
- Хөнгөн атлетик
- Универсиад 2015 наадмаас медаль хүртсэн тамирчид
- Универсиад 2015 наадмын сургамж
- Универсиад 2015 наадмын дүгнэлт
- Зарим төрлийн тэмцээний протокол
- Зургийн сан
НЭГ. ДЭЛХИЙН ОЮУТНЫ СПОРТЫН ЗУНЫ XXVIII ДУГААР УНИВЕРСИАД ИХ НААДМЫН ТУХАЙ
Дэлхийн оюутны спортын 28 дугаар Универсиад их наадам БНСУ-ын Гванжу хотноо 2015 оны 7 сарын 3-14-ний өдрүүдэд 12 хоногийн турш амжилттай үргэлжлэн 5 тивийн 137 орны 10,711 төлөөлөгчид оролцов. Үүнээс 7,374 тамирчин оролцсноос 4,223 эрэгтэй, 3,151 эмэгтэй тамирчин байв. Харин дасгалжуулагч болон албаны хүн 3,337 хүн оролцсноос 2,619 эрэгтэй, 718 эмэгтэй багийн албаны хүмүүс байсан юм. Универсиад 2015 наадмын уриа нь “ Маргаашийг гэрэлтүүцгээе”нэр дор болж, наадмын таних тэмдэг нь “Гэрлийн далавч” нэртэй байсан юм. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт итгэл, найдварын гэрлийн илчийг түгээн, тэднийг даллан дуудах утга санааг илэрхийлжээ.
Наадам спортын 18 төрөлд болж, 272 багц медалийн төлөө өрсөлдсөн. Зуны Универсиадын үндсэн 10 төрлийн спорт (волейбол, гимнастик-уран сайхны гимнастик болон спортын гимнастик; жүдо, сагсан бөмбөг, туялзуур жад, усан спорт-сэлэлт, усны бөмбөг, усанд үсрэлт, уран сайхны сэлэлт; теннис, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннисний төрөл дээр БНСУ-ын Засгийн газрын өөрийн саналаар улсдаа өндөр хөгжсөн 8 спортын төрөл болох байт харваа, бадминтон, буудлага, гольф, таэквондо, гандбол, сэлүүрт завь, бейсболын спортыг наадмын хөтөлбөрт нэмж оруулсан.
Энэхүү наадмыг БНСУ-ын Засгийн газар, Зохион байгуулах хороо амжилттай удирдан, сайн зохион явуулж чадсан. Наадмын үеэр дэлхийн оюутны Универсиад наадмын 33 шинэ дээд амжилт тогтоогдов. Үүнээс байт харваанд-12, хөнгөн атлетик-3, усанд сэлэлт-5, буудлагын спорт-13 рекорд амжилт тогтоогдсон ба дэлхийн 2 дээд амжилтыг байт харвааны төрөлд БНСУ-ын тамирчин Ки Бо Бае болон рекурв харвааны эмэгтэй баг тамирчид шинээр тогтоожээ. Универсиадад оролцсон орны баг тамирчидаас нийт 64 орны тамирчид медаль хүртсэн бол түүнээс 42 орны тамирчид алтан медаль зүүсэн.
Багийн нэгдсэн дүнгээр БНСУ-ын баг 47 алт, 32 мөнгө, 29 хүрэл нийт 108 медаль авч тэргүүн байр эзэлсэн бол ОХУ-ын баг тамирчид 34 алт, 39 мөнгө, 49 хүрэл нийт 122 медаль хүртсэнээр 2 дугаар байр, БНХАУ-ын баг 34 алт, 22 мөнгө, 16 хүрэл нийт 72 медаль авсан амжилтаар албан ёсны бус багийн нэгдсэн дүнгээр 3 дугаар байранд орсон. Шилдэг 10 орны тоонд Япон, АНУ, Франц, Итали, Украин, Иран, Хятадын Тайваны багууд оржээ. Наадамд хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчинаар АНУ-ын усанд сэлэлтийн эмэгтэй тамирчин, Лондонгийн олимпийн аварга, дэлхийн аварга, 23 настай Жеоржийн их сургуулийн оюутан В.Шаннон шалгарч чөлөөт сэлэлтээр 100 м, 200 м, 4х100 м ба 4х200 м буухиа зайд 4 алтан медаль авч 4х100 м холимог буухиа сэлэлтэнд 1 хүрэл нийтдээ 5 медаль хүртсэн нь энэ удаагийн Универсиадын дээд амжилт байв. Харин хамгийн олон медалийг Украины гимнастикийн тамирчин О.Варниаев алт-2, мөнгө 1, хүрэл 3 нийтдээ 6 медаль хүртсэн амжилт тогтоосон. Түүнчлэн БНСУ-ын уран сайхны гимнастикийн од, Азийн наадмын аварга, дэлхийн цомын аварга, 21 настай залуу тамирчин Сон Юеон Жае 3 алт, 2 мөнгө авсан бол БНХАУ-ын 18 настай буудагч, дэлхийн цомын аварга, Азийн наадмын аварга Ян Хаоран 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл авчээ. Казакстаны хөнгөн атлетикийн ойрын зайн гүйгч В.Зубкина 100 м, 200 м, 4х100 м-т 3 алтан медаль хүртэн дэлхийн шилдэг залуу тамирчид болохоо энэ удаагийн наадмаар харуулж чадлаа.
“Гванжу 2015” наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа “Дэлхийн цом” цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болсон. Ёслолын ажиллагаа болон наадмын тэмцээнүүдийг 3 тэрбум хүн телевизээр үзэж сонирхсон бол тэмцээнүүдийн олон зуун мянган тасалбар борлогдсон байна. Наадмын үеэр 10,000 сайн дурын ажилтанууд ажиллаж, 50,000 хүмүүс тэмцээнийг зохион байгуулалттай үзэж спортыг баг, тамирчдыг хуваан авч жигд хувцастай ирж дэмжин оролцох ажлыг хийв. Наадмын ЗБХороо нь экологи, Энхтайван, Мэдээллийн технологи, Соёлийн хөтөлбөрүүдийг үндсэн уриа болгон EPIC (Eco, Peace, IT and Culture) явуулж эдгээр чиглэлд олон төрлийн үйл ажиллагааг хийсэн.
Наадмын үеэр БНСУ-ын КВS телевиз, ESPN телевиз, ЕURO sport телевиз зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон олон орны үндэсний телевизүүд CCTV-5, RTR-2 зэрэг спортын сувгууд шууд нэвтрүүлэх зөвшөөрөл авч ажилласан ба олон улсын хэвлэлийн төвд 3,400 гадаад дотоодын сэтгүүлч, телевизийн ажилтанууд мэдээллийг дэлхий нийтэд дамжуулан хүргэсэн. Наадамд 2,500 гаруй олон улсын болон үндэсний шүүгч нар ажиллав.
Универсиад 2015 наадмын бэлтгэл ажлыг хамгийн өртөг багатай хийсэн хотоор Гванжу шалгарсан байна. Учир нь наадмын бэлтгэл болон тухайн наадам зохион байгуулах үеийн зардалд 1 тэрбум орчим ам долларын зардал гаргасан урьдчилсан тооцоо гарчээ. Энэхүү хот нь спортын материаллаг бааз сайтай хот байсан ба наадамд зориулан 37 тэмцээний заал, танхим, талбайг бэлтгэн 32 газарт тамирчид бэлтгэл сургуулилтаа хангав. Наадамд зориулан “Намбу” их сургуулийн усан спортын цогцолбор, “Жиньбол” олон улсын теннисний төв, олон улсын байт харвааны төв талбай зэрэг 3-н спортын байгууламжийг шинээр барьжээ. Түүнчлэн тамирчдын тосгонг хувийн хөрөнгө оруулалтаар олон давхар (33 хүртэл давхар) баригдсан 20 орон сууцны барилгаас бүрдэж нийтдээ 2,185 өрөөтэйгөөр бариулж Универсиадын дараа тухайн компани зарж борлуулахаар болжээ. Наадмын ихэнх спортын байгууламжаар тухайн хотын ИДС-ийн спортын заал, танхим, талбайг түшиглэн явуулж, хотын захиргааны мэдлийн “Дэлхийн цом цэнгэлдэх хүрээлэн” түүний ойр орчим дах спортын цогцолборын ордон, заалуудад наадмын тэмцээнүүд болсон ба хотын захын дагуул хотуудад ч зарим тэмцээнүүд болов.
Наадмын өмнө титэм (МЕРС) халдварт вирус БНСУ-д эрчимтэй тархсан нь наадамд оролцох орнуудын тоог эрс багасгасан байна. Гэсэн хэдийн ч вирусын тархалтыг БНСУ-ын тал барьж зогсоож чадсан ба Универсиад наадамд оролцсон тамирчид ямар нэг халдварт өртөөгүй юм. Энэхүү наадмыг амжилттай явуулснаар титэм вирусээс болж БНСУ-д аялахгүй байсан дэлхийн олон орны хүмүүсийг Универсиад наадмын хүрээнд эерэг ойлголт, мессеж өгч чадсан байна.
Наадамд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг БНСУ-руу нэвтрүүлэхдээ тусгай шугмаар визтэй орнуудын хүмүүст визний төлбөргүй хөнгөлөлтэй зорчуулахаар тус улсын Засгийн газраас нь шийдвэрлэж тухайн орнуудын ЭСЯамандаа чиглэл өгүүлэн, нэрсийн жагсаалтын дагуу хурдан шуурхай виз олгох арга хэмжээг авч байв.
Универсиад 2015 наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа Гванжу хотын “Дэлхийн цом” төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж төрөл бүрийн соёл, урлагийн арга хэмжээнүүд болсон юм. Наадмыг нээж БНСУ-ын Ерөнхийлөгч, хатагтай Пак Гын Хэ үг хэлсэн. Хаалтын арга хэмжээнд БНСУ-ын ерөнхий сайд Ли Ван Гу оролцлоо.
МОНГОЛ УЛС ОЛОН ТООНЫ БАГ, ТАМИРЧИДАА ОРОЛЦУУЛАВ
Монгол улсын Засгийн газар, ЭМСЯам, Монголын оюутны спортын холбоо нь сүүлийн жилүүдэд харилцаа сайтай байгаа БНСУ-д болж буй Универсиад их наадамд ихээхэн ач холбогдол өгч, спортын 12 төрөлд, 160 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг бэлтгэн, зохион байгуулж оролцуулж чадсан байна. Үүнээс: 100 тамирчин, 47 дасгалжуулагч, хэвлэлийн ажилтан, эмч, багийн албаны хүн, 13 их дээд сургуулийн багш нарыг Универсиадын эрдэм шинжилгээний бага хуралд оролцууллаа. Монголын баг тамирчид 2011 оны БНХАУ-ын Шинжинь хотноо болсон дэлхийн оюутны 26 дугаар Универсиад их наадамд 12 төрөлд 146 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол 2013 оны Казаны Универсиад наадамд 15 спортын төрөлд 180 хүний бүрэлдэхүүнтэй тус тус оролцож байв.
Монголчууд анх 1965 онд Унгарын Будапешт хотод болсон Универсиад IV дүгээр наадамд анх оролцож эхэлсэн. Анхны наадамдаа Монголчууд волейболын төрөлд эмэгтэй, эрэгтэй баг орж байсан юм. Харин энэ оны зуны Универсиад наадамд бол Монголчууд бидний хувьд уг наадамд оролцож эхэлснээс хойш 50 жил буюу хагас зуун жилийн ойтойгоо золгож байгаа түүхэн жил байв. 2015 оны БНСУ-ын Гванжугийн Универсиад нь Монголчуудын хувьд 50 дах Универсиадын медалиа хүртсэн олон тамирчидыг олон спортын төрөлд оролцуулсан жилийн наадам болсон юм.
МОНГОЛЧУУД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАА САЙН ХИЙЖ, БЭЛТГЭЛЭЭ САЙН ХАНГАСАН
Дэлхийн оюутны Универсиад наадамд оролцох тамирчдыг ЭМСЯам, БСШУЯ, МОСХ хамтран 2015 оны 1 сарын 27-ноос 5 сарын 9-ны хооронд Үндэсний оюутны “Универсиад” их наадмыг 13 спортын төрөлд зохион байгуулан 60 гаруй их, дээд сургуулийн 30,000 оюутан тамирчдыг хамруулж, эдгээр наадмын шигшээ тэмцээнүүдээс дэлхийн Универсиад наадамд оролцох баг тамирчидаа сонгон шалгаруулж авсан юм. Сонгон шалгаруулах болон бэлтгэх ажилд ЭМСЯ, МОСХ-ны оюутны шигшээ баг хариуцсан дасгалжуулагч нар, Монголын спортын 12 холбоод, бусад спортын клубүүд, их, дээд сургуулийн удирдлага, тэдгээрийн багш, дасгалжуулагч нар идэвхтэй хамтран ажиллав.
Тамирчдын бэлтгэл сургуулилтаа хийх нөхцөл бололцоогоор МОСХ, спортын холбоод, ЭМСЯ, Биеийн тамир хөгжлийн төвөөс сайн хангасан учир Универсиад наадамд амжилттай оролцох боломж бүрдсэн.
ЗАРИМ ШИЛДЭГ ТАМИРЧДЫН ЗАРДЛЫГ ТӨРӨӨС ДААВ
Монголын оюутны спортын холбооноос баг тамирчдын хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарал хандуулж ЭМСЯ-наас 2015 оны улсын төсөвт “Универсиад” наадмын зориулалтаар 80 сая төгрөг суулгахад санал оруулан энэ зардлын дийлэнх хэсгийг наадамд оролцох 12 спортын төрлийн баг тамирчдын 60 хүний УБ-Сөүл-УБ-ын онгоцны тээврийн зардалд 47 сая 100 мянган төгрөг зарцуулсан. Мөн баг тамирчидын бэлтгэлийн өмд, цамц, футболка, шортны зардалд 30 сая төгрөг гаргасан юм. Үлдэгдэл зардлыг удирдах хүмүүсийн хоол, байр, мандатын зардалд гаргасан.
Түүнчлэн ЭМСЯ-ны БТСХТөвөөс шигшээ багийн зарим тамирчид зардлаа гаргуулан явсан. МОСХ-ны саналаар МИАТ ХК-ны Ерөнхий захирлын 2015 оны 05 сарын 21 өдрийн 01/1864 тоот тушаал гарч Универсиадад оролцсон нийт баг тамирчдын тээврийн зардлыг 25%-иар хөнгөлөлт үзүүлэн, суудлыг хангалттай гарган өгч ихээхэн туслалцаа дэмжлэг үзүүллээ. Ийнхүү хөнгөлөлт үзүүлснээр 1 тамирчны билетийн үнэ даруй 200 гаруй мянган төгрөгөөр хямдарсан билээ. Улсын төсвийн зардал, төрийн дэмжлэгийг спортын төрөлд хуваан шингээж, бүх төрлийн шилдэг тамирчидыг энэхүү зардалд багтаан сонгон санхүүжүүлсэн юм. Оюутан залуусыг дэмжин төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй ашиглан, улсын төсвөөр явсан бүх тамирчид медальт болон шагналт байранд шалгарч, спортын өндөр амжилтаар хариу барьсан билээ. Монголын баг тамирчдын хувцасыг үндэсний “Энагура ХХК”-д МОСХ-ноос захиалга өгч ЭМСЯамны зардлаар хийлгэсэн ба бүх тамирчидад нэг жигд спортын өнгө үзэмж сайтай хувцас олгосон ба тус компаниас богино хугацаанд чанартай хийж өгсөн. Олон арван оюутан тамирчдын зардлыг спортын холбоо, клуб, их, дээд сургуулиуд, оюутан тамирчидын эцэг эх, ар гэрээс санхүүжүүлэн уг наадамд явсан.
МОСХ-ноос наадамд оролцож байгаа бүх оюутнуудын БНСУ-д байрлах, хоол, байрны зардалд хөнгөлөлт үзүүлэн 10 еврогоор нэг хоногийн байр, хоолны зардлыг тооцсон нь санхүүгийн хувьд ихээхэн хөнгөлөлт, хэмнэлттэй арга хэмжээ болсон юм. Монголын Оюутны спортын холбооноос нэрс гарган ЗБХ-той ярилцан Сеул-Гванжу-Сеулын хоорондх тээврийн хуваарийн дагуу Монголын тамирчдыг “КТX” хурдны галт тэрэг болон автобус, жижиг тэргээр хоёр тал руу 350 км газарт үнэ төлбөргүй хүргэх ажлыг зохион байгуулан хийсэн.
ТӨР, ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ГВАНЖУ ХОТНОО АЖИЛЛАВ
Универсиадын нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар оролцсон ба тамирчдын тосгоны үйл ажиллагаатай танилцан, баг тамирчидтай цуглаан уулзалт зохион байгуулж, Гванжу хотын Универсиад наадамд бэлтгэсэн байдлыг үзэн, спортын зарим байгууламжуудаар орж, спортын тэмцээнүүдийг үзэж сонирхов.
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Монголын тамирчдын оролцсон жүдо бөх, байт харваа, сагсан бөмбөгийн спортын тэмцээнүүдээр орж бэлтгэл хийж байгаа болон тэмцээнд оролцож байгаа багш, дасгалжуулагч, тамирчидтай уулзан, дэмжлэг үзүүлэн, зөвлөгөө даалгавар өгч ажиллав. УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүд нь ОУОСХ-ны урилгаар “Гала тоглолт”-ын арга хэмжээнд 100 гаруй орны төлөөлөгчдийн хамтаар оролцлоо. Мөн нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн хамтаар хүндэтгэлийн суудалд сууж үзсэн юм. Монголын хүндэт зочид наадмын ёслолын болон тэмцээний арга хэмжээний үеэр олон орны УИХ-ын гишүүд, боловсрол, спорт, хүн амын хөгжлийн сайд, дарга нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Мөн 2015 оны Универсиад наадмын ЗБХорооны удирдах хүмүүстэй уулзав.
Наадмын үеэр БНСУ-д суугаа Монгол улсын ЭСЯ-ны элчин зөвлөх Н.Эрдэнэтуяа болон ЭСЯ-ны ажилтнууд тэмцээний үеэр ирж медальт байранд шалгарсан тамирчидтай уулзан баяр хүргэсэн ба жүдо бөх буудлагын тэмцээнүүдийг үзэн тамирчдын тосгоноор орж оюутнуудтай уулзан санал сэтгэгдлийг нь асуусан. Мөн БСШУЯ-ны хэлтсийн дарга П.Эрхэмбулган, МОХ-ны Ерөнхийлөгч асан Х.Батсайхан нар наадмын хаалтын үйл ажиллагааны үеэр ирж, тамирчдын тосгонд амьдарч, Монголын баг тамирчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр сайн ажилласан ба медаль хүртсэн буудлагын баг тамирчидаа дэмжсэн байна. Тэд зарим орны Боловсролын яамны хүмүүстэй уулзан ИДС-ийн БТСпорт, нийтийн биеийн тамирын ажлын туршлагыг судлан, хуваалцан ажилласан байна. Хаалтын ёслолын арга хэмжээ, сагсан бөмбөгийн тэмцээн, хөнгөн атлетикийн тэмцээний үйл ажиллагаанд Монгол улсын 3 дах Ерөнхийлөгч Н. Энхбаяр оролцсон юм. Тэрээр Монголын тамирчдын оролцсон тэмцээнүүдээр явж, бусад төрлийн тэмцээнүүдийг үзэж сонирхсон.
МОНГОЛЫН БАГИЙН УДИРДЛАГА, ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Монгол улсаас Дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцуулах асуудлыг Олон улсын оюутны спортын холбооны бүрэн эрхт гишүүн байгууллага болох МОСХолбоо хариуцан зохион байгуулсан юм. МОСХ нь Гванжугийн 2015 оны наадмын ЗБХороо, ОУОСХ-той байнгын харилцаа холбоо тогтоон ажиллаж, монголын баг тамирчдын мэдүүлгийг гарган өгөх, баг тамирчдыг нэгтгэн зохион байгуулах, гадаад харилцааны чиглэлээр олон зуун мэдээ мэдээлэл солилцох, баг тамирчидаа бэлтгэл ажлын үед Монголд болон Гванжу хотноо тамирчдын тосгонд штабаа байгуулан удирдан зохион байгуулж, виз авах, онгоцны билет захиалах, бичэлтийн хуваарь гарган өгөх, нэгдсэн хувцас формоор хангах зэрэг олон төрлийн ажлыг эртнээс төлөвлөн, цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажилласан. МОСХ-ны ажилчид өдөрт олон цагаар сууж, их ачаалалтай, амралтын өдөргүй ажиллаж, Универсиадын бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь амжуулж хийсэн юм.
Ялангуяа жуулчны ид аялалын үе болох 7 сарын эхээр тамирчдын онгоцны суудлыг захиалан олгуулах асуудал хамгийн хүндрэлтэй байсан юм. Гэсэн хэдийн ч ямар нэгэн асуудал үүсгэхгүй шийдвэрлэж чадсан байна. Энэхүү тээврийн асуудлыг МИАТ компаниар /УБ-Сөүл-УБ/ чиглэлд Монголын авиа компанид өгч бичүүлэв. МИАТ ХК-ны Ерөнхий захирлын тушаал гаргуулан баг тамирчдыг 25%-ын хөнгөлөлтэй үнээр тээвэрлүүлэхээр тус компаний удирдлага, маркетингийн хэлтэстэй тохирсон нь баг тамирчидад санхүүгийн чухал хөнгөлөлт дэмжлэг болж өгсөн юм.
Баг тамирчдыг Универсиад их наадамд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан ахлан оролцлоо. Багийн ахлагчийн орлогчоор БСШУЯамны дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан нар тамирчдын тосгонд амьдарч, удирдан ажилласан. МОСХолбоо өөрийн удирдах багаа бүрдүүлэн тамирчдын тосгонд байнгын ажиллагаатай 9 хүний бүрэлдэхүүнтэй штаб байгуулан ажиллуулав. Штабын даргаар БТС-ын ажлын дадлага туршлагатай МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа ажиллав. Бүрэлдэхүүнд нь МОСХ-ны ажилтанууд Б.Баатар, З.Уранбилэг, Б.Хандармаа, Ц.Уранчимэг, Ж.Энхнаран нар болон багийн эмч Д.Бат-Эрдэнэ, хэвлэлийн 2 төлөөлөгч /МНС телевизийн сэтгүүлч А.Алтанчимэг, МҮОНРТ-ийн оператор Б.Төмөрсүх нар/ ажиллав. ЭМСЯ-ны мэргэжилтэн Ч.Туул нь Универсиад наадмын тосгонд ажиллаж, баг тамирчдын тэмцээнд оролцож буй байдалтай газар дээр нь танилцан, хэд хэдэн спортын тэмцээнүүдээр орж Монголын тамирчдын оролцоог сонирхон, үнэлгээ хийн ажиллав.
Монголын штабын бүх гишүүдийн ажил үүргийн хуваарийг МОСХ-ны Ерөнхийлөгчийн тушаалаар батлаж өгсөн ба тэд ОУОСХолбоо болон ЗБХороотой харьцах асуудал, тамирчдын ирж буцах тээвэр, тамирчдыг үдэх, угтах, тэмцээнд оролцох мандат авах, хоол байрны зардал хөрөнгө санхүүгийн асуудал, соёлын арга хэмжээ, БНСУ-ын талын сайн дурын ажилтнуудыг хариуцах, ажилд хувиарлах, эмнэлэгт үзүүлэх, өдрийн ланч бокс захиалах, спортын тэмцээн бэлтгэлд хоцроохгүй явуулах асуудал, ёслол ба протокол, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг олон чиглэлийн ажлуудыг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэн хийсэн. Монголын багт ЗБХорооноос Н.Цагаанаа нарын 4 сайн дурын ажилтан, атташе нарыг БНСУ-ын талаас ажиллуулж Монголын багийн штабыг үйл ажиллагаанд туслуулж байв. Тэднийг тодорхой үүрэг өгч ажил хариуцуулан хувиарласан ба тэд үүргээ сайн гүйцэтгэсэн юм. Мөн Монголын штабын ажилд ЗБХорооноос 5 хөнгөн тэрэг гаргаж өгсөн ба тэдгээрийг багийн ахлагч, зочин, хэвлэл мэдээлэл, эмч, зайлшгүй шаардлагатай ажилд хувиарлан гарган ажиллуулсан.
Штабын удирдлага хамт олон Монголын баг тамирчдыг наадмын хуваарийн дагуу бэлтгэл сургалт, тэмцээний үйл ажиллагаа, нээлт, хаалт, туг өргөх ёслолд нь цаг хугацаанд нь оролцуулж байв. Баг тамирчдыг нисэх болон галт тэрэгний буудлаас зохих хуваарийн дагуу угтан, үдэн гаргаж, тамирчдын тосгонд байрлуулах, өрөөг хуваарилах, тамирчдын мандатыг авч өгөх, техникийн зөвлөгөөнд цаг хугацаанд нь суулгах, жин үзэхэд нь туслалцаа үзүүлэв. МОСХолбооноос өвдөж, гэмтсэн тамирчдыг эмнэлэгт үзүүлэх зэрэг олон төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэв. ЗБХорооноос явуулж буй багийн ахлагч нарын өдөр тутмын зөвлөгөөнд сууж, хүлээн авалт, соёлын арга хэмжээнд Монголын төлөөлөгчдийг тасалдуулахгүй оролцуулж байсан ба Үндэсний баяр наадмын үйл ажиллагааг тамирчдын тосгонд болон Гванжу хотын зарим дэмжигч байгууллагатай хамтран ЗБХ-той ярьж хүндэтгэлийн оройн зоог өгч явуулсан байна.
Монголын баг тамирчдыг МОСХ-ны штабаас атгасан гар шиг удирдаж, наадмын үеэр дасгалжуулагч болон тамирчдаа мэдээ мэдээллээр ханган ажилласан тэдний “нэгэн баг” болгон зохион байгуулж, ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүйн төлөө эрч хүчтэй сайн ажилласан. Тэмцээн тухайн өдрөө болж дүнгээ гаргахад Монголын тамирчдад Монголын багийн штабын зүгээс их урам зориг өгч эрч хүчийг хайрлаж байсан юм. Багийн дасгалжуулагч, албаны хүмүүсийн хурлыг штабын байранд хийж удирдамж, зөвлөгөөгөөр хангаж байв.
НААДМЫН ҮЕЭР БОЛСОН ОУОСХ-НЫ ХУРЛУУДАД ОРОЛЦЛОО
Их наадмын өмнө 2015 оны 6 сарын 29-30-ны өдрүүдэд ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хуралд МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан оролцсон. ОУОСХ-ны “Гала” арга хэмжээ, хүлээн авалт, урлагийн тоглолт 7 сарын -2-нд Гванжу хотын захиргааны төв байранд болж Монголын талаас УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, багийн ахлагч Д.Жаргалсайхан нар оролцлоо. Наадмын үеэр болсон Ази тивийн ОСХ-ны хуралд тус тивийн 30 гаруй орны төлөөлөгчдийн хамтаар МОСХ-ны Ерөнхий НБДарга, АОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Д.Жаргалсайхан оролцсон.
Наадмын үеэр ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал 2015 оны 7 сарын 11-14-ны өдрүүдэд Гванжу хотын Хонам их сургууль дээр боллоо. Хурлын ерөнхий сэдэв нь "Дэлхийн нийтийн хөгжилд оюутны спортын оролцоо” ерөнхий сэдвийн дор явагдав. Түүнчлэн 4 дэд бүлгээр эрдэм шинжилгээний хурал хэсэг бүртээ хуваагдан зохиогдож “Оюутны спорт ба байгаль орны нөлөө”, “Оюутны спортын нөлөөлөл нийгмийн амьдралд”, “Мэдээллийн технологи, шинэчлэл оюутны спортод”, “Оюутны спорт ба боловсрол” дэд сэдвүүдээр боллоо. Эрдэм шинжилгээний их хуралд 50 гаруй орны 450 эрдэм шинжилгээний илтгэл ирүүлсэн ба үүнээс 160 илтгэлийг 4 салбар хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн бусад илтгэлийг ханын самбарт байрлуулан олон нийтэд харуулж, сурталчлав. Хурлын нээлтийн ажиллагаа Гванжу хотын захиргааны төв байранд болж бусад хурлууд Чонам их сургуулийн хурлын танхимуудад явагдсан.
МОСХолбооноос Универсиадын үеэр болсон энэхүү хуралд анх удаагаа 5-н ИДС-ийн 13 биеийн тамирын багш нарыг нэгдсэн зохион байгуулалтаар ханган оролцуулан үүнээс 2 илтгэлийг Л.Гүндэгмаа болон бусад багш нар биечлэн салбар хорооны хуралдаан дээр тавьж хурлын товхимолд оруулан зарим илтгэлүүд ханын самбарт тавигдав.
УНИВЕРСИАД 2015 НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монголын баг тамирчид 1965 онд анх удаагаа дэлхийн оюутны Универсиад наадамд оролцсон. Түүнээс хойш энэ жил 50 жилийн ойн баяр болж байгаа юм.Монголын оюутны баг тамирчид түүхэн ойн, тэгш тоотой баярын жилдээ Гванжугийн 2015 оны Универсиад их наадамд өндөр амжилттай оролцлоо. Наадамд оролцохын өмнө МОСХ-ноос төлөвлөж байсан 5 медалиа авч, эхний 30 орны тоонд орно гэсэн зорилтоо хэрэгжүүллээ. Универсиад 2015 наадмаас Монголын баг тамирчид жүдо бөх, буудлагын спортын төрлүүдээс 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 медаль авч, дэлхий дахинаа Монгол улсынхаа нэр сүрийг өндөрт өргөн, дээд амжилт гаргалаа. Энэхүү үзүүлэлтээрээ Монголын баг тамирчид дэлхийн 137 орноос 24 дүгээр байрт орсон билээ. Монголын багийн ард спорт өндөр хөгжсөн Өмнөд Африкийн БНУ, Унгар, Серб, Португал, Энэтхэг, Мексик, Нидерланд, Норвеги, Испани, Швейцарь, Финлянд, Швед, Дани зэрэг дэлхийн хүчирхэг эдийн засагтай гүрнүүд бидний ард хоцрон үлдсэн байна.
Жүдо бөхийн эмэгтэй төрөлд ОУХМастер, дэлхийн цомын аварга Д. Сумьяа 57 кг жинд алтан медаль, 48 кг жинд дэлхийн аварга, МУГТамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн. Эрэгтэй 60 кг-д Д.Баярмагнай шагналт 5 байр, эмэгтэй -78 кг жинд О. Мөнхцэцэг шагналт 7 байр, эмэгтэй үнэмлэхгүй жинд Г.Гантогос шагналт 7 дугаар байрт орсон.
Буудлагын эрэгтэй 10 м хийн гар бууны ганцаарчилсан төрөлд Энхтайваны Даваахүү алтан медаль хүртэв. Мөн эрэгтэй 10м хийн гар бууны багийн төрөлд Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э. Бадамгарав нар мөнгөн медаль авлаа. Эрэгтэй 50 м гар бууны төрөлд Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э. Бадамгарав нар хүрэл медаль хүртсэн юм. Буудлагын 3-н зайд багийн төрөлд тамирчин шагналт байруудад оров. Үүнд: Эрэгтэй 25 м гар бууны төрөлд Э.Даваахүү, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нар шагналт 4-р байр, Эмэгтэй 50 м урт бууны баг Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Я.Заяа нар шагналт 6-р байрт, Эрэгтэй 50 м урт бууны баг Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар шагналт 8 дугаар байрт оров.
Мөн хөнгөн атлетикийн хагас марафоны эрэгтэй багийн тамирчид Ц.Бямбажав, Ж.Олонбаяр, Д.Гантулга нар 4 шагналт дүгээр байрт орсон. Хөнгөн атлетикийн холын зайн гүйгч Б.Мөнхзаяа хагас марафоны төрөлд шагналт 6 байр орсон ба 10,000 метрийн зайд шагналт 7 байрт тус тус орлоо. Ийнхүү Монголын тамирчид 2 спортын төрөлд медальт байранд шалгарч, 3 спортын төрлүүдэд 9 удаа шагналт 4-8 дугаар байрт шалгарсан сайхан амжилтыг гаргалаа. ОУОСХолбоо, наадмын ЗБХорооноос шагналт байранд шалгарсан Монголын болон гадаадын тамирчидад хүндэт өргөмжлөл гардуулан өгсөн юм.
Монголын тамирчид урд нь 1977 онд Болгарын Софи хотноо болсон Универсиад наадамд ах дүү З.Ойдов, З.Дүвчин нар аварга болж 2 алт, 2 хүрэл медаль хүртэж сайхан амжилт гаргаж байсан. Харин 2013 онд ОХУ-ын Казаньд болсон Универсиад наадамд 25 медаль хүртэн дэлхийд 20 дугаар байрт орж байсан юм. Казаний Универсиад 2013 наадамд Монголчуудын оролцож медаль олноор нь хүртэж байсан чөлөөт бөх, бокс, бүстэй барилдааны төрлүүд энэ удаагийн наадмын хөтөлбөрт ороогүй юм. Харин Казаньд жүдо бөх, буудлагын төрлүүдээс 3 медаль (мөнгө 2, хүрэл 1) авч байсан бол 2015 оны Гванжугийн наадмаас эдгээр хоёр төрлөөр алт 2, мөнгө 1, хүрэл 2 медаль авч тоо, чанарын хувьд амжилтаа ахиулсан юм. Доорхи харьцуулсан судалгааг харна уу.
Хүснэгт №1
Казань 2013 ба Гванжу 2015 оны наадмын медалийн харьцуулсан судалгаа
Спортын төрөл /Харьцуулалт/ |
Алт |
Мөнгө |
Хүрэл |
Бүгд |
Медаль хэн хүртсэн |
|||||||||
|
- |
1 |
1 |
2 |
Буудлагын эмэгтэй урт бууны баг 10 м-д мөнгө, Г.Нандинзаяа- Хүрэл |
|||||||||
Буудлага Гванжу 2015 |
1 |
1 |
1 |
3 |
Э.Даваахүү- 10 м алт, Эрэгтэй гар бууны баг 10 м-мөнгө, Эрэгтэй гар бууны баг 50м -Хүрэл |
|||||||||
|
- |
1 |
- |
1 |
Б.Жанчивдорж-90 кг |
|||||||||
Жүдо Гванжу 2015 |
1 |
- |
1 |
2 |
Д.Сумьяа-57кг Алт М.Уранцэцэг-48кг Хүрэл |
№ |
Улсын нэр |
Алт |
Мөнгө |
Хүрэл |
Нийт |
|||||||||
1 |
БНСУ |
47 |
32 |
29 |
108 |
|||||||||
2 |
ОХУлс |
34 |
39 |
49 |
122 |
|||||||||
3 |
БНХАУ |
34 |
22 |
16 |
72 |
|||||||||
4 |
Япон |
25 |
25 |
35 |
85 |
|||||||||
5 |
АНУ |
20 |
15 |
19 |
54 |
|||||||||
6 |
Франц |
13 |
9 |
8 |
30 |
|||||||||
7 |
Итали |
11 |
15 |
17 |
43 |
|||||||||
8 |
Украйн |
8 |
17 |
6 |
31 |
|||||||||
9 |
Иран |
7 |
2 |
6 |
15 |
|||||||||
10 |
Хятадын Тайвань |
6 |
12 |
18 |
36 |
|||||||||
11 |
Казакстан |
6 |
0 |
4 |
10 |
|||||||||
12 |
Герман |
5 |
5 |
8 |
18 |
|||||||||
13 |
Латви |
5 |
1 |
3 |
9 |
|||||||||
14 |
Польш |
4 |
10 |
4 |
18 |
|||||||||
15 |
Австрали |
4 |
3 |
12 |
19 |
|||||||||
16 |
Беларусь |
4 |
3 |
5 |
12 |
|||||||||
17 |
Их британи |
3 |
4 |
4 |
11 |
|||||||||
18 |
Чех |
3 |
3 |
3 |
9 |
|||||||||
19 |
Бельги |
3 |
1 |
3 |
7 |
|||||||||
20 |
Тайланд |
2 |
7 |
9 |
18 |
|||||||||
21 |
Канад |
2 |
4 |
2 |
8 |
|||||||||
22 |
Турк |
2 |
2 |
12 |
16 |
|||||||||
23 |
Бразил |
2 |
2 |
4 |
8 |
|||||||||
24 |
Монгол |
2 |
1 |
2 |
5 |
|||||||||
25 |
ӨАБНУ |
2 |
0 |
4 |
6 |
|||||||||
26 |
Унгар |
2 |
0 |
3 |
5 |
|||||||||
27 |
Азербайжан |
2 |
0 |
1 |
3 |
|||||||||
28 |
Доминикан |
2 |
0 |
0 |
2 |
|||||||||
29 |
Румын |
1 |
3 |
3 |
7 |
|||||||||
30 |
Ямайка |
1 |
3 |
1 |
5 |
Он |
Хот ба улс |
Медалиуд |
Хэн |
Төрөл |
||||||||||
Алт |
Мөнгө |
Хүрэл |
||||||||||||
1973 |
Москва, ЗХУ |
1 |
- |
1 |
Алт-Ц.Нацагдорж Хүрэл медаль -Ж.Мөнх-очир |
Чөлөөт бөх |
||||||||
1977 |
Софи, Болгар |
2 |
- |
2 |
Алт- З.Ойдов, З.Дүвчин, Хүрэл- О.Энхтайван, Ж.Даваажав |
Чөлөөт бөх |
||||||||
1981 |
Бухарест, Румын |
- |
- |
1 |
Д.Оюунболд |
Чөлөөт бөх |
||||||||
1999 |
Пальма де Мальорка, Испани |
1 |
- |
1 |
Алт-Х.Болдбаатар Хүрэл-Х.Эрдэнэт-од |
Жүдо |
||||||||
2003 |
Дэгү, БНСУ |
- |
- |
1 |
Х.Цагаанбаатар |
Жүдо |
||||||||
2005 |
Измир, Турк |
1 |
- |
- |
Б.Наранбаатар |
Чөлөөт бөх |
||||||||
2007 |
Бангкок, Тайланд |
1 |
1 |
- |
Алт: Жүдо-Х.Бундмаа Мөнгө:Буудлага- Ц.Мөнхзул |
Жүдо, Буудлага |
||||||||
2009 |
Белград, Серби |
- |
2 |
1 |
Мөнгө-П.Лхамдэгд, М.Уранцэцэг, Хүрэл-С.Ням-очир |
Жүдо |
||||||||
2011 |
Шинжинь, БНХАУ |
- |
4 |
- |
Мөнгө: Жүдо- Ц. Чинбат; Шатар- Б.Мөнгөнтуул; Буудлага- Эм 50м урт буу Ч.Нарантуяа; Буудлагын эр баг 50м -Н.Баяраа, Б.Бишрэл, Д.Ганзориг; |
Жүдо Шатар Буудлага |
||||||||
2013 |
Казань, ОХУ |
3 |
6 |
16 |
Алт: Чөлөөт бөх-С.Батцэцэг; Бүст барилдаан- Х Б.Сугаржаргал; Бокс- Энхдэлгэр; Мөнгө- Бүст барилдаан- Д.Анар; Жүдо- Б.Жанчивдорж; Буудлага: Баг Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа; Чөлөөт бөх- Э.Сумьяа, О.Насанбурмаа; Самбо- Ч.Марал-Эрдэнэ; Хүрэл- Бокс: Г.Ган-Эрдэнэ, Э.Идэрхүү, Д.Отгондалай, Б.Түвшинбат, Н.Шинэбаяр; Бүст барилдаан: М.Отгон-эрдэнэ, Б.Сугаржаргал, С.Энхчимэг, Д.Мөнхтуяа, Буудлага: Г.Нандинзаяа; Чөлөөт бөх: Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга; Самбо: Ж.Чанцалдулам, Т.Амаржаргал, Н.Нямтуяа, О. Мөнхцэцэг; |
СамбоБүст барилдаан Бокс Жүдо Буудлага Чөлөөт бөх |
||||||||
2015 |
Гванжу, БНСУ |
2 |
1 |
2 |
Алт: Жүдо бөх- Д.Сумьяа; Буудлага-Э.Даваахүү; Мөнгө: Буудлагын хийн гар бууны эр баг 10м Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар; Хүрэл: Жүдо-М.Уранцэцэг, Буудлагын хийн гар бууны эр баг 50м Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар; |
Жүдо бөх, Буудлага |
||||||||
Бүгд-50 медаль |
11 |
14 |
25 |
Нийт -50 тамирчин |
7-н төрөл |
№ |
Овог, нэр |
1 тойрог |
2 |
3 |
4 |
Нийт цохилт |
Байр |
|||||||
1 |
А.Энэрэл-Эмэгтэй |
91 +19 |
90 +23 |
92 +20 |
87 +15 |
360 +97 |
48 дугаар байр |
|||||||
2 |
Г.Мэндсайхан-Эрэгтэй |
93 +21 |
84 +12 |
77 +5 |
78 +6 |
332 +44 |
53 байр |
|||||||
3 |
Л.Дондовцэвээн-Эрэгтэй |
89 +17 |
86 +14 |
83 +11 |
0 |
0 |
0 |
Хүйс |
Тамирчдын нэрс |
Жин |
Нийт барилдсан |
Ялсан |
Ялагдсан |
Байр |
||||||||
Эр |
Д. Баярмагнай |
-60 кг |
5 |
3 |
2 |
5-р байр |
||||||||
Эр |
Б. Пүрэвдаваа |
-66 кг |
3 |
1 |
2 |
- |
||||||||
Эр |
Н. Хадбаатар |
-73 кг |
1 |
0 |
1 |
- |
||||||||
Эр |
Б. Гаажадамба |
-81 кг |
1 |
0 |
1 |
- |
||||||||
Эр |
Б. Билгүүн |
-90 кг |
1 |
0 |
1 |
- |
||||||||
Эр |
Б. Лхагва-очир |
-100 кг |
3 |
1 |
2 |
|||||||||
Эр |
Б. Сугаржаргал |
+100 кг |
1 |
0 |
1 |
- |
||||||||
Эр |
Б. Лхагва-очир |
Үнэмлэхүй |
1 |
0 |
1 |
- |
||||||||
Эм |
М. Уранцэцэг |
-48 кг |
5 |
4 |
1 |
Хүрэл |
||||||||
Эм |
Ч. Аззаяа |
52 кг |
2 |
1 |
1 |
- |
||||||||
Эм |
Д. Сумьяа |
57 кг |
5 |
5 |
0 |
Алт |
||||||||
Эм |
Б. Ганхайч |
63 кг |
4 |
2 |
2 |
- |
||||||||
Эм |
Н. Ундрахзаяа |
-70 кг |
2 |
0 |
2 |
- |
||||||||
Эм |
О. Мөнхцэцэг |
-78 кг |
3 |
1 |
2 |
7-р байр |
||||||||
Эм |
Г. Гантогос |
+78 кг |
3 |
1 |
2 |
- |
||||||||
Эм |
Г. Гантогос |
Үнэмлэхүй |
3 |
1 |
2 |
7-р байр |
||||||||
Нийт |
43 |
20 |
23 |
Чансаа |
Нийт оролцсон улс |
Эр медаль |
Эм медаль |
Нийт |
Нийт медаль байр |
|||||||||
Алт |
Мөнгө |
Хүрэл |
Нийт |
Алт |
Мөнгө |
Хүрэл |
Нийт |
Алт |
Мөнгө |
Хүрэл |
Нийт |
|||
1 |
БНСУ |
5 |
2 |
7 |
3 |
3 |
2 |
8 |
8 |
5 |
2 |
15 |
1 |
|
2 |
Япон |
3 |
1 |
3 |
7 |
4 |
1 |
3 |
8 |
7 |
2 |
6 |
15 |
1 |
3 |
ОХУ |
1 |
2 |
4 |
7 |
1 |
2 |
3 |
1 |
3 |
6 |
10 |
3 |
|
4 |
Франц |
2 |
2 |
4 |
1 |
1 |
2 |
1 |
2 |
3 |
6 |
4 |
||
5 |
Mонгол |
|
|
|
|
1 |
|
1 |
2 |
1 |
- |
1 |
2 |
9 |
6 |
Бразил |
2 |
2 |
1 |
1 |
2 |
1 |
3 |
4 |
5 |
||||
7 |
Румин |
2 |
2 |
1 |
1 |
1 |
2 |
3 |
6 |
|||||
7 |
Украйн |
1 |
1 |
2 |
1 |
1 |
1 |
2 |
3 |
6 |
||||
9 |
БНХАУ |
1 |
1 |
2 |
1 |
1 |
2 |
9 |
||||||
10 |
Хорват |
1 |
1 |
1 |
1 |
12 |
||||||||
10 |
Эстони |
1 |
1 |
1 |
1 |
12 |
||||||||
12 |
Герман |
1 |
1 |
2 |
2 |
3 |
3 |
6 |
||||||
13 |
Литви |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
9 |
||||||
14 |
Aзербайжан |
1 |
1 |
1 |
1 |
12 |
||||||||
14 |
Итали |
1 |
1 |
1 |
1 |
12 |
||||||||
14 |
Kазахстан |
1 |
1 |
1 |
1 |
12 |
||||||||
14 |
Нидерланд |
1 |
1 |
1 |
1 |
12 |
||||||||
14 |
Швейцарь |
1 |
1 |
1 |
1 |
12 |
||||||||
Нийт |
9 |
9 |
18 |
36 |
9 |
9 |
18 |
36 |
18 |
18 |
36 |
72 |
№ |
Овог, нэр |
Чөлөөт хөдөлгөөн |
Бариултай морь |
Цагирагт дүүжин |
Харайлт |
Суга савлуур |
Турник |
Нийт оноо |
Эзэлсэн байр |
1 |
Ж.Номондалай |
12,800 |
10,650 |
8,800 |
13,600 |
11,050 |
12,650 |
69,050 |
60 |
2 |
Г.Эрдэнэболд |
13,750 |
11,600 |
12,425 |
12,650 |
7,350 |
10,650 |
68,425 |
61 |
3 |
А.Энхтулга |
11,650 |
9,800 |
9,850 |
13,550 |
12,050 |
11,100 |
68,000 |
62 |
4 |
П.Отгонбат |
11,900 |
9,550 |
10,800 |
14,150 |
12,400 |
9,150 |
67,950 |
63 |
Багийн нийт оноо 214,275 |
№ |
Тамирчдын нэрс |
Жин |
Нийт тоглолт |
Ялсан |
Ялагдсан |
Байр |
Эрэгтэй тамирчид |
||||||
1. |
М. Түмэнбаяр |
-54 кг |
2 |
1 |
1 |
- |
2. |
П. Тэмүүжин |
-63 кг |
3 |
2 |
1 |
- |
3. |
А. Нацагдорж |
-68 кг |
1 |
0 |
1 |
- |
Эмэгтэй тамирчид |
||||||
4. |
С. Янжинлхам |
-46 кг |
2 |
1 |
1 |
- |
5. |
Г. Оюунэрдэнэ |
-49 кг |
2 |
1 |
1 |
- |
6. |
З. Оюунбилэг |
-62 кг |
1 |
0 |
1 |
- |
Нийт үнэлгээ |
11 |
5 |
6 |
- |